Цахилгаан тасрах нь хэзээд таагүй зүйл бөгөөд ялангуяа хөргөгчинд хадгалж буй хүнс муудах нь эдийн засгийн хувьд томоохон алдагдал дагуулдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор зөөврийн цахилгаан станц үйлдвэрлэгч Jackery компани FridgeGuard нэртэй шинэ төхөөрөмжийг танилцууллаа.

Техникийн үзүүлэлт ба онцлог

Jackery FridgeGuard нь ердөө 2.6 инчийн зузаантай, маш нимгэн загвартай тул хөргөгчний дээр эсвэл хажууд нь зай эзлэхгүйгээр байрлуулах боломжтой. Төхөөрөмжийн жин нь 23 фунт буюу ойролцоогоор 10 гаруй кг тул зөөж байрлуулахад хялбар юм. Хэрэв хөргөгчний дээр зай байхгүй бол дагалдаж ирэх хоёр хөлийг нь шураглан хажуу талд нь тавьж ашиглах боломжтой.

Төхөөрөмжийг ашиглахдаа хананы залгуурт залгаж, хөргөгчөө уг төхөөрөмжид холбоход л хангалттай. Цахилгаан тасарсан үед 10 миллисекундын дотор FridgeGuard автоматаар ажиллаж, хөргөгчийг тасралтгүй тэжээлээр хангана. Төхөөрөмжийн 1,024Wh багтаамжтай зай нь хөргөгчийг 15 цаг хүртэл хугацаанд ажиллуулах хүчин чадалтай бөгөөд хоёр төхөөрөмжийг зэрэг холбосноор энэ хугацааг 30 цаг хүртэл сунгах боломжтой.

Худалдан авах боломж

Хэрэглэгчид Jackery аппликейшнийг ашиглан төхөөрөмжийн цэнэгийн түвшин, гаралтын хүч болон үйл ажиллагааны температурыг хянах боломжтой. Одоогоор уг төхөөрөмжийг зөвхөн Costco сүлжээ дэлгүүр болон тэдний цахим хуудсаар дамжуулан худалдаалж байна. Нээлтийн үеийн хямдралаар 549.99 ам.долларын үнэтэй байгаа бөгөөд худалдан авахын тулд Costco-ийн гишүүнчлэлтэй байх шаардлагатай юм.