Billboard сэтгүүлээс зохион байгуулсан долоо хоногийн шинэ хөгжмийн санал асуулгад BLACKPINK хамтлагийн дуучин JENNIE-ийн "Less Than a Lover" дуу хамгийн өндөр санал авч тэргүүлсэн байна. Сонсогчид энэхүү дууг энэ долоо хоногийн хамгийн шилдэг шинэ уран бүтээлээр нэрлэжээ.

Тус санал асуулгад KATSEYE, Macario Martinez, Tyla, Charli xcx, Fridayy болон Morgan Wallen зэрэг уран бүтээлчдийн шинэ дуунууд өрсөлдсөн бөгөөд JENNIE-ийн дуу 62 гаруй хувийн санал авчээ. "Less Than a Lover" дуу нь зуны улирлыг санагдуулам аястай, хайр дурлалаас зайлсхийж, зуныг зугаатай өнгөрөөхийг хүсдэг бүсгүйн тухай өгүүлдэг бүтээл юм.

JENNIE тус дууныхаа клипийг найруулагч Chooey-тэй хамтран Испанийн эрэг орчимд зураг авалтаа хийлгэжээ. Тэрээр энэхүү клипэндээ хамтран зохиолчоор ажиллаж, стилистээр нь мөн ажилласан байна. Дуучин бүсгүй өмнө нь Tame Impala-тай хамтарсан "Dracula" дуугаараа Hot 100 чартын 5-р байрт орж байсан юм.

Санал асуулгын дүнгээр KATSEYE хамтлагийн "Animal" дуу 24 хувийн санал авч удаалсан бол Macario Martinez, Tyla болон Charli xcx нарын уран бүтээлүүд араас нь жагсжээ. JENNIE-ийн шинэ дуу нь 6-р сард Нью-Йорк хотод болсон Governors Ball наадмын үеэр анх удаа амьдаар дуулагдаж байсан билээ.