Өмнөд Солонгосын BTS хамтлаг бол дэлхий дахинд маш олон шүтэн бишрэгчтэй, орчин үеийн поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон хамтлаг билээ. Тус хамтлагийн гишүүн Жимин саяхан Rolling Stone сэтгүүлд ярилцлага өгч, соло карьерынхаа талаар болон өөртөө итгэх итгэлийг хэрхэн олж авсан тухайгаа хуваалцсан байна.
Тэрээр ярилцлагадаа соло уран бүтээлээ гаргахдаа эргэлзээтэй байсан ч олон асуулт асууж, өөрийнхөө хөгжимд итгэж сурснаар амжилтанд хүрсэн гэдгээ онцолжээ. Жимин өөрийн дуулах стилийг онцгой гэж үздэг бөгөөд “They Don’t Know ’Bout Us” дуугаа бичихдээ өөрийн мэдрэмжийг илэрхийлэхийг зорьсон байна.
Жимин BTS хамтлагийн гишүүний хувьд ч, соло уран бүтээлчээр ч өөрийн авьяас чадвараа гайхуулж, залуу үеийнхэнд урам зориг өгсөөр байна. Rolling Stone сэтгүүлд өгсөн түүний ярилцлага нь фэнүүдэд нь түүний уран бүтээлийн замнал болон хувь хүний өсөлт хөгжилтөд нь илүү гүн гүнзгий ойлголт өгсөн гэж үзэж байна.