Америкийн хөлбөмбөгийн лиг (NFL) түүхэндээ анх удаа Австрали тивд улирлын ээлжит тоглолтоо зохион байгууллаа. Мельбурн хотын Melbourne Cricket Ground цэнгэлдэхэд болсон энэхүү тоглолтыг 100,000 гаруй үзэгч биечлэн үзэж сонирхсон байна. Тэмцээнд San Francisco 49ers баг Los Angeles Rams-ийг 27-7 харьцаагаар буулган авчээ.

Энэхүү түүхэн тоглолтын завсарлагааны үеэр Америкийн алдарт поп-рок урсгалын ах дүүсийн Jonas Brothers хамтлаг зургаан минутын хугацаанд богино хэмжээний тоглолт хийв. Тэд хар өнгийн захиалгат хүрэм өмсөж, хөгжөөн дэмжигч охидын хамтаар “Burnin’ Up”, “Sucker”, “Listen When Sad”, “Year 3000” зэрэг уран бүтээлүүдээ дуулсан байна. Түүнчлэн Австралийн алдарт дуучин Жон Фарнхамын 1980-аад оны “You’re the Voice” хит дууг коверлон дуулжээ.

Тоглолт эхлэхийн өмнө дуучин Коди Симпсон Австралийн төрийн дууллыг эгшиглүүлсэн байна.

NFL нь дэлхийн зах зээлд өргөжин тэлэх хүрээнд Мельбурнээс гадна Лондон, Мадрид, Мехико, Мюнхен, Парис болон Рио-де-Жанейро хотуудад тоглолтуудаа зохион байгуулж байгаа ажээ.