Америкийн дуучин, рэппэр, продюсер Канье Уэст (одоо Ye нэрээрээ алдартай) хүн зодсон хэргээр дахин шуугиан тарьж байна. Нэрээ нууцалсан нэгэн хохирогч түүнийг Лос-Анжелес хотын алдарт Chateau Marmont зоогийн газарт өөрийг нь гэнэт цохиж унагаан, ухаангүй байхад нь үргэлжлүүлэн зодсон гэж мэдэгджээ.
Хохирогч Канье Уэстийг биед халдсан, сэтгэл санааны дарамт үзүүлсэн хэргээр шүүхэд өгсөн байна. Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ч, хэрэв Канье Уэстийн буруутай нь тогтоогдвол түүнд томоохон хэмжээний торгууль ногдуулах эсвэл бүр хорих ял оноож магадгүй юм.
Канье Уэст өмнө нь ч бас олон нийтийн анхаарлын төвд байж, янз бүрийн маргаантай үйлдлүүдээрээ шүүмжлэлд өртөж байсан билээ. Түүний хувийн амьдрал, улс төрийн үзэл бодол, бизнесийн шийдвэрүүд нь үргэлж хэлэлцүүлгийн сэдэв болдог. Энэ удаагийн хэрэг нь түүний нэр хүндэд дахин сэв суулгаж байгаа бололтой.
Хэргийн явцын талаарх мэдээллийг uujim.com сайтаар үргэлжлүүлэн хүргэх болно.