Дэлхийн хэмжээний охидын KATSEYE хамтлагийн гишүүн Софиа өөрийн сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдалдаа анхаарал хандуулахын тулд хамтлагийнхаа үйл ажиллагаанаас түр ухарч байгааг өнгөрсөн баасан гарагт зарлалаа. Үүнээс өмнө буюу хоёрдугаар сард түүний хамтран зүтгэгч Манон мөн ижил шалтгаанаар түр чөлөө авснаа зарлаж байсан юм.
Ингэснээр зургаан гишүүнтэй байсан тус хамтлаг одоогоор дөрвүүлээ үлдэж байна. Манон хамтлагаасаа хөндийрөөд зургаан сар болж байгаа бөгөөд эдгээр хоёр гишүүний хэн нь ч хэзээ хамтлагтаа эргэн ирэх нь одоогоор тодорхойгүй байна.
Энэхүү мэдээлэл нь KATSEYE хамтлагийн хувьд тун завгүй үетэй давхцаж байгаа юм. Учир нь тэдний "Wild" цомог энэ баасан гарагт гарахаар хүлээгдэж байгаа бөгөөд хамтлагийн анхны дэлхийг тойрсон аялан тоглолт болох "Wildworld Tour" нь ирэх аравдугаар сард эхлэхээр төлөвлөгдөөд байна.
Billboard-ын шинэ "Pop Shop Podcast" нэвтрүүлгээр хөтлөгч Кэйти, Кит нар энэхүү мэдэгдлийн талаар болон энэ нь хамтлагийн ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцжээ. Тэд хоёр гишүүн хоёулаа эргэж ирэх үү, эсвэл хамтлаг цаашид дөрвүүлээ үлдэх үү гэдэг асуултыг тавьж байна.