Алдарт Saturday Night Live (SNL) шоуны 52 дахь улирлын нээлтийн дугаарт дэлхийн охидын хамтлаг KATSEYE хөгжмийн зочноор оролцож, дебютээ хийхээр болжээ. Энэхүү дугаарын хөтлөгчөөр New York Knicks багийн од, NBA-ийн аварга Жейлен Брансон ажиллах юм.

Саяхан цацагдсан сурталчилгааны богино бичлэгт шоуны жүжигчин Марселло Эрнандес зочдод хандан тайван байж, хөгжилдөхийг санал болгодог. Гэвч сагсан бөмбөгийн талбайн ширүүн тулаанд дассан Жейлен Брансон болон KATSEYE хамтлагийн охид бүрэн анхаарлаа төвлөрүүлж, туйлын нухацтай байхыг сонгож буйг хошин байдлаар харуулжээ. Тухайлбал хамтлагийн гишүүн Даниела инээмсэглэхэд Лара түүн рүү нухацтай ширтэн, анхаарлаа төвлөрүүлэхийг сануулдаг.

Энэхүү сурталчилгааны бичлэгт хамтлагийн гишүүн Sophia байгаагүй юм. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард хамтлагийн үйл ажиллагаанаас түр завсарлага авч буйгаа зарлаж, Wildworld аялан тоглолтын есдүгээр сарын эхний шатанд оролцохгүйгээ мэдэгдэж байв. Харин аравдугаар сарын 13-нд Майами хотоос эхлэх Хойд Америкийн тоглолтуудад болон энэ долоо хоногийн SNL дугаарт Sophia оролцох эсэх нь тодорхойгүй байна.

Billboard 200 чартыг тэргүүлсэн WILD цомгоо сурталчилж буй дөрвөн гишүүнтэй KATSEYE хамтлаг болон зургаадугаар сард Ларри О'Брайены цомыг Нью-Йоркт авчирсан Жейлен Брансон нарын оролцсон SNL дугаар NBC суваг болон Peacock платформ дээр цацагдана.