Олон улсын охидын KATSEYE хамтлагийн гишүүн София Лафортеза сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах шаардлагатай болсон тул уран бүтээлийн үйл ажиллагаанаасаа түр хугацаанд хөндийрч байгаагаа зарлажээ. Тэрээр өөрийн Instagram хуудсаараа дамжуулан гаргасан мэдэгдэлдээ тайзан дээр гарч, шүтэн бишрэгчидтэйгээ мөчүүдийг хуваалцах дуртай ч одоогийн байдлаар эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих нь чухал байгааг онцолсон байна.
"Хэрэв би одоо оюун санаа, бие махбодоо анхаарахгүй бол дуртай зүйлээ удаан хугацаанд хийж чадахгүй болно" хэмээн дуучин бүсгүй өөрийн шийдвэрийн талаар тайлбарлажээ.
Хамтлагийн харьяалагддаг HYBE x Geffen Records агентлагаас гаргасан албан ёсны мэдэгдэлд София Лафортезаг удахгүй болох сурталчилгааны ажилд оролцох боломжгүй гэдгийг баталсан байна. Мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дагуу түүнд бүрэн эдгэрэхийн тулд урт хугацааны амралт, эмчилгээ шаардлагатай байгаа аж. Агентлагийн зүгээс уран бүтээлчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь тэдний хувьд хамгийн чухал асуудал гэдгийг цохон тэмдэглэжээ.
Энэхүү үйл явдал нь тус хамтлагийн гишүүн Манон Баннерман эрүүл мэндийн шалтгаанаар түр завсарлага авснаас хойш хагас жилийн дараа тохиож байна. Манон Баннерман одоогоор хамтлагийн үйл ажиллагаанд эргэн ороогүй байгаа юм. Хамтлагийн зүгээс Манон Баннерманы завсарлагатай холбоотой гарч буй арьс өнгөний үзэлтэй холбоотой цуу яриаг үгүйсгэж, энэ нь тэдний баримталдаг зарчимтай нийцэхгүй гэдгийг мэдэгдсэн байна.
KATSEYE хамтлаг ирэх наймдугаар сард 'WILD' нэртэй шинэ EP цомгоо гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд 2026 онд 'WILDWORLD' аялан тоглолтоо эхлүүлэхээр бэлтгэж байна.