Рок хөгжмийн ертөнцөд томоохон гарз тохиолоо. L7 хамтлагийн басс гитарчин, рок хөгжимчин Женнифер Финч 59 насандаа таалал төгссөн байна.
Түүнийг тархины хорт хавдар гэсэн оноштой байсан талаар Rolling Stone сэтгүүл мэдээллээ. Уг өвчин нь маш хурдан явцтай, түрэмгий хэлбэрээр илэрсэн гэдгийг эх сурвалжид онцолсон байна.
Женнифер Финч нь L7 хамтлагийн гишүүнээрээ алдартай, рок хөгжмийн салбарын нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг байв.