Америкийн поп дива, өвөрмөц хоолойгоороо олонд танигдсан Лана Дел Рей (Lana Del Rey) Жэймс Бондын ертөнцөд хөл тавилаа. Тэрээр “First Light” нэртэй видео тоглоомын 007-ийн тухай дууг дуулахаар болсон байна.
Лана Дел Рейн Жэймс Бондтой холбогдож байгаа нь гэнэтийн бөгөөд фэнүүдийн дунд маш их хүлээлт үүсгээд байна. Учир нь түүний хэв маяг, дууны өнгө аяс нь Жэймс Бондын киноны уур амьсгалтай төгс зохицож байгаа гэж олон хүн үзэж байгаа юм. Бондын дуунууд нь өөрөө маш том соёл бөгөөд олон жилийн түүхтэй. Ширли Бассей, Адель зэрэг дэлхийн алдартай дуучид Бондын дууг дуулж байсан билээ.
“First Light” видео тоглоом нь Жэймс Бондын тухай өгүүлэх бөгөөд тоглоомын уур амьсгалыг Лана Дел Рейн дуу бүрэн төгс илэрхийлэх болно гэж тоглоом хөгжүүлэгчид үзэж байна. Дуу хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч фэнүүд тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсээр байна.