Венесуэл улсын поп дуучин Lasso Interscope Records хэмээх томоохон студитэй гэрээ байгуулснаа зарлалаа. Interscope Records нь Lady Gaga, Billie Eilish зэрэг дэлхийд алдартай олон уран бүтээлчдийг дэмждэг билээ.

Lasso нь Латин Америкт нэлээдгүй нэр хүндтэй уран бүтээлч бөгөөд түүний дуунууд Spotify болон бусад стриминг платформуудад сая сая сонсогчтой. Түүний хит дуунуудад “Ojos Marrones”, “Subtítulos” зэрэг орно.

Тэрээр зургаа дахь цомгоо удахгүй гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд Interscope Records-той хамтран ажиллах болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Lasso өөрийн Instagram хуудсандаа “Ирээдүйд хийх зүйлсэдээ маш их догдолж байна” гэж бичжээ.

Залуу уран бүтээлчийн хувьд ийм том студитэй хамтран ажиллах нь түүний карьерын хувьд том дэвшил болж байгаа бөгөөд дэлхий дахинд танигдах боломжийг нэмэгдүүлж байна гэж хөгжмийн шүүмжлэгчид үзэж байна.