Billboard сэтгүүлийн “A Day In the Life With” цувралын шинэ дугаарт LE SSERAFIM хамтлаг оролцож, Лос-Анжелес хотод болсон BlizzCon арга хэмжээний тайзны арын сонин хачнаас хуваалцжээ.

Тус хамтлаг гурван жилийн дараа анх удаа BlizzCon-ий тайзан дээр эргэн ирж тоглолтоо толилуулсан байна. Тэд энэ үдшийг илүү онцгой болгохын тулд хамтран ажилласан дүрүүдийнхээ загвараас сэдэвлэсэн хувцастай тайзан дээр гарчээ.

Түүнчлэн хамтлагийн гишүүд “Made My Night” дуугаа анх удаа үзэгчдийн өмнө амьдаар дуулж сонирхуулсан байна. Хамтлагийн гишүүн Ынчэ болон Сакура нар шүтэн бишрэгчид нь тэдний өмссөн хувцас болон анх удаа тоглосон “Made My Night” дуунд маш сэтгэл хангалуун байсанд туйлын баяртай байгаагаа илэрхийлжээ.

Хамтлагийн зүгээс энэхүү онцгой мөчийг шүтэн бишрэгчид болон BlizzCon-ийн үзэгчидтэйгээ хуваалцсандаа талархал илэрхийлсэн байна.