Рок хөгжмийн ертөнцийн домогт хамтлаг болох Led Zeppelin-ийн бөмбөрчин агсан Жон Бонэмийн эзэмшиж байсан гэгддэг автомашин удахгүй дуудлага худалдаагаар зарагдах гэж байна.

Тодруулбал, 1972 оны үйлдвэрлэлийн Jensen Interceptor III загварын энэхүү автомашин нь 1977 онд Жон Бонэмийн осолд оруулж байсан байж болзошгүй гэх түүхтэй юм. Тухайн үед эвдэрч гэмтсэн байсан энэхүү автомашиныг одоо бүрэн сэргээн засварлаж, хэвийн байдалд оруулжээ.

Энэхүү сонирхолтой түүхтэй хүлэг ирэх 7-р сарын 25-ны өдөр дуудлага худалдааны тавцанд гарах гэж байна. Цуглуулагчид болон хөгжмийн шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаж буй уг автомашины талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тухайн өдөр болох худалдааны үеэр тодорхой болох юм.