Америкийн алдарт Флитвуд Мак (Fleetwood Mac) хамтлагийн гишүүн асан, гитарчин Линдси Бакингемийг (Lindsey Buckingham) 2024 онд довтолсон гэх эмэгтэйд долоон төрлийн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ тухай NME зэрэг гаднын хэвлэлүүд мэдээлж байна.
Хамгийн ноцтой нь түүнийг Бакингемийн нүүр рүү ямар нэгэн бодис цацсан хэрэгт буруутгаж байгаа аж. Мөн тэрээр Бакингемийн эсрэг хамгаалах тухай шүүхийн шийдвэр гаргуулахаар өргөдөл гаргасан байна. Одоогоор хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа бөгөөд шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна.
Линдси Бакингемийн хувьд Флитвуд Мак хамтлагт 1975-1987, 1997-2018 онуудын хооронд тоглож байсан бөгөөд хамтлагийн хамгийн том амжилтуудын нэг болох "Rumours" цомгийг бүтээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Хамтлаг 2018 онд түүнийг халсан бөгөөд энэ нь олон шүүмжлэл дагуулсан билээ.