Дэлхий дахинд алдартай Британийн охидын "Little Mix" хамтлагийн дуучин Перри Эдвардс болон хөлбөмбөгийн од Алекс Окслейд-Чемберлен нар Португал улсад хуримын ёслолоо хийжээ. Хосууд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан хуримынхаа гайхалтай зургуудыг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татаад байна.
Перри Эдвардс нь "Little Mix" хамтлагийн гишүүнээрээ олонд танигдсан поп дуучин бол түүний нөхөр Алекс Окслейд-Чемберлен нь Английн хөлбөмбөгийн шигшээ баг болон "Ливерпүүл", "Арсенал" зэрэг алдартай клубуудад тоглож байсан туршлагатай тамирчин юм. Тэд 2022 онд сүй тавьж, харилцаагаа албан ёсоор баталгаажуулсан билээ.
Хосууд өдгөө хоёр хүүхдийн эцэг эх болсон бөгөөд 4 настай хүү Аксель болон энэ оны нэгдүгээр сард мэндэлсэн охин Аланис нар нь тэдний гэр бүлийн хамгийн нандин хэсэг юм. Хуримын ёслол нь Португалийн үзэсгэлэнт байгаль дунд, дотны хүмүүсийнхээ хүрээлэлд маш дулаан уур амьсгалтай болж өнгөрсөн байна.
Олон жилийн турш үерхэж, хамтдаа амьдралын олон давааг даван туулсан хосуудын хурим нь тэдний шүтэн бишрэгчдийн хувьд удаан хүлээсэн үйл явдал байлаа. Перри Эдвардс хуримынхаа даашинзтай зургуудыг нийтэлсний дараахан дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган фэнүүд нь тэдэнд аз жаргал хүссэн сэтгэгдлүүдээ илэрхийлсээр байна.