Jane’s Addiction хамтлагийн ахлагч Перри Феррелл анх аялан тоглолтын хэлбэрээр эхлүүлж байсан Lollapalooza хөгжмийн наадам 35 жилийн дараа буюу 2026 оны 7-р сарын 30-ны пүрэв гарагт Чикаго хотын Грант цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ.
Энэ жилийн наадам поп, рок, K-pop, хип-хоп болон бүжгийн хөгжим зэрэг олон төрлийн урсгалыг хамарч байна. Эхний өдөр 5 Seconds of Summer, Boys Noize, sombr, Wet Leg болон Billboard сэтгүүлийн нүүр царай болсон Bella Kay зэрэг уран бүтээлчид тайзнаа гарчээ. Оройн гол үзүүлбэрийг Lorde болон John Summit нар үзүүлсэн байна.
Шинэ Зеландын дуучин Lorde-ийн тоглолтын үеэр Charli xcx гэнэтийн зочин болж ирсэн бөгөөд тэд хамтдаа “Girl, So Confusing” дууг дуулсан нь олны анхаарлыг татлаа. Мөн тухайн үед агаарын хэм 30 орчим градус (mid 80s Fahrenheit) байсан тул үзэгчдийн зарим нь ухаан алдсаны улмаас Lorde тоглолтоо түр зогсоосон байна. Түүнчлэн sombr-ийн тоглолтын үеэр 5 Seconds of Summer хамтлаг тайзан дээр гарч ирэн хамтарсан үзүүлбэр үзүүлсэн бол 5 Seconds of Summer өөрсдийн тоглолтын үеэр Katy Perry-ийн алдарт “Teenage Dream” дууг дуулжээ.
Энэ удаагийн наадамд Филиппиний SB19 хөвгүүдийн хамтлаг оролцсон нь Lollapalooza-д тоглосон анхны P-pop (Филиппин поп) хамтлаг болж түүхэнд бичигдлээ. Наадмын хүрээнд нийт найман тайзан дээр 100 гаруй уран бүтээлч тоглохоор төлөвлөгдсөн байна. Үүнд The Smashing Pumpkins, JENNIE, Tate McRae, Olivia Dean, The xx, Lil Luzi Vert, aespa зэрэг олон алдартай уран бүтээлчид багтаж байна.