АНУ-ын Чикаго хотод үргэлжилж буй алдарт Lollapalooza 2026 хөгжмийн наадмын гурав дахь өдөр борооны улмаас тоглолтын хуваарьт саатал гарчээ. Хэдийгээр цаг агаарын нөхцөл байдал хүндрэлтэй байсан ч наадам үргэлжилж, уран бүтээлчид тайзнаа гарсан байна.
Энэ өдрийн онцлох үйл явдлуудын нэг нь Грэммийн шагналт дуучин Оливиа Дийн (Olivia Dean)-ийн тоглолт байв. Их Британийн чартад дээд амжилт тогтоосон дуучин маань энэ өдөр үзэгчдэд гэнэтийн бэлэг барьж, дуучин Сэм Фендер (Sam Fender)-ийг тайзнаа урьж хамтран дуулжээ. Түүнчлэн тус наадамд дуучин Сиенна Спиро (Sienna Spiro) оролцон ая дуугаа өргөсөн байна.
Lollapalooza нь дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд олон улсын алдартай уран бүтээлчид оролцож байгаа юм.