АНУ-ын алдартай реалити шоу болох «Love Island»-ын 8-р улирлын ялагч Брайс Деттлофф буюу олны дунд Брайс Алакай нэрээрээ танигдсан уран бүтээлч DJ-ийн карьераа албан ёсоор эхлүүлж байна. Тэрээр өөрийн найз бүсгүй Тринити Татумын хамт тус шоунд ялалт байгуулж, үзэгчдийн хайрыг татсан билээ.
Брайс Алакай сүүлийн хэдэн жилийн турш DJ, уран бүтээлч, продюсероор ажиллаж ирсэн бөгөөд 2022 оноос эхлэн өөрийн бүтээлүүдээ гаргаж эхэлжээ. Тэрээр Ty Dolla $ign-ийн “Blasé” дууны ремикс хувилбарыг гаргасан нь сонсогчдын дунд нэр хүндтэй болсон байна. Сонирхолтой нь, тэрээр энэхүү дууг шоуны зураг авалтын үеэр, гар утасгүй нөхцөлд байхдаа хамтран бүтээжээ.
Түүний анхны Хойд Америкийн аялан тоглолт наймдугаар сарын 22-нд эхлэх бөгөөд 12-р сар хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд тэрээр АНУ болон Канадын Лос-Анжелес, Нью-Йорк, Бостон, Торонто, Тампа, Сиэтл, Портленд зэрэг долоон хотод тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Брайс Алакай цаашид ч шинэ уран бүтээлүүдээ гаргаж, оны хоёрдугаар хагаст нэмэлт тоглолтуудын хуваарийг зарлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ нь түүний хувьд реалити шоуны од байхаас гадна хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг бэхжүүлэх чухал үе шат болж байна.