Дэлхий дахиныг шуугиулсан 'Top Gun: Maverick' киноны дараа үзэгчдийн тэсэн ядан хүлээж байсан мэдээ ирлээ. Холливуудын нэрт жүжигчин, экшн киноны мастер Том Круз 'Top Gun' цувралын гуравдугаар ангид эргэн ирэхээр болжээ. Энэ тухай Paramount Pictures компани албан ёсоор мэдэгдсэн байна.
'Top Gun' кино нь 1986 онд анх дэлгэцнээ гарч, АНУ-ын тэнгисийн цэргийн нисгэгчдийн тухай өгүүлсэн бөгөөд Том Крузыг дэлхийн хэмжээний од болгосон билээ. Харин 2022 онд гарсан 'Top Gun: Maverick' нь 36 жилийн дараах үргэлжлэл байсан хэдий ч асар их амжилт олж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, бокс оффисын дээд амжилтыг эвдсэн юм.
Одоогоор 'Top Gun 3' киноны бусад жүжигчдийн бүрэлдэхүүн тодорхойгүй байгаа хэдий ч Том Крузтэй хамт ямар одод тоглох бол гэдэг нь залуус бидний хувьд хамгийн том сонирхол татаж байна. Мэдээж Майлз Теллер эргэн ирэх болов уу гэсэн таамаг дэвшүүлж болох юм. Paramount Pictures киноны зураг авалтын хугацаа болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй зарлах төлөвтэй байна. Ингэснээр бид дахин нисэх цаг болсныг мэдэх болно!