“Menace II Society” киногоороо олны танил болсон жүжигчин Сэмюэл Монро Жр. одоогоор Лос-Анжелес хотын эмнэлэгт эмчлүүлж байна.

Түүний гэр бүлийнхний мэдээлснээр, жүжигчин маань эмнэлгийн тусламжтайгаар амьсгалж байгаа бөгөөд эмчийн заалтаар ухаангүй байдалд (medically induced coma) оруулсан байна. Одоогоор түүний биеийн байдал сайжрах найдвар тун бага байгааг гэр бүлийнхэн нь TMZ сайтад ярьжээ.

Жүжигчнийг цаашид ургамлын төлөв буюу вегетатив төлөвт орж болзошгүй гэсэн эмнэлгийн дүгнэлт гарч байгаа тул ар гэрийнхэн нь туйлын хүнд сонголтын өмнө ирээд байгаа ажээ.