Дэлхий даяар олон шүтэн бишрэгчтэй Metal Gear Solid тоглоом кино болох гэж байгаа тухай мэдээ залуусыг баярлуулж байна. NME-ийн мэдээлснээр киноны найруулагчаар Final Destination: Bloodlines киног бүтээсэн хүмүүс ажиллах гэнэ.
Metal Gear Solid бол Hideo Kojima хэмээх Японы тоглоом хөгжүүлэгчийн бүтээл бөгөөд анх 1987 онд MSX2 системд зориулагдан гарч байсан. Энэ тоглоом нь нууцаар даалгавар гүйцэтгэх, тактик боловсруулах зэрэг онцлогтойгоороо алдартай. Гол дүр нь Solid Snake хэмээх тусгай хүчний цэрэг бөгөөд тэрээр аюултай даалгавруудыг гүйцэтгэж, дэлхийг аврахын төлөө тэмцдэг.
Өмнө нь Oscar Isaac гол дүрд нь тоглох байсан хувилбар бүтэлгүйтсэн ч энэ удаагийн кино амжилттай болох байх гэсэн хүлээлттэй байна. Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй гарах байх. Залуус та бүхэн Metal Gear Solid киног тэсэн ядан хүлээж байгаа биз ээ!