Шимтгэлгүй дижитал хөрөнгийн арилжааг анхлан нэвтрүүлэгчдийн нэг болох MEXC крипто бирж Сингапурт зохион байгуулагдах TOKEN2049 арга хэмжээнд платинум ивээн тэтгэгчээр оролцохоо зарлалаа. Тус бирж нь өөрийн тусгай тайз, интерактив асраараа дамжуулан хэрэглэгчид болон салбарынхантай шууд холбогдох боломжийг олгохоор төлөвлөж байна.

Хиймэл оюуны бодит боломжууд

Энэ жилийн арга хэмжээгээр MEXC хиймэл оюун ухаан (AI) зөвхөн зах зээлийг шинжлэх төдий бус, шууд захиалга гүйцэтгэх агент хэлбэрээр хэрхэн хөгжиж буйг онцлохоор зорьжээ. Өмнө нь зөвхөн томоохон байгууллагуудын хүрээнд ашиглагддаг байсан тоон болон өндөр хурдны алгоритмын хэрэгслүүдийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад ойртуулахыг зорьж буйгаа тус компани илэрхийлсэн байна.

Үзэсгэлэнгийн PB1-36 дугаартай талбайд зочдод зориулсан MEXC AI Trading Challenge сорил зохиогдоно. Энэхүү сорил нь хэрэглэгчид өөрсдийн арилжааны санааг энгийн ярианы хэлээр илэрхийлэхэд хиймэл оюуны агентууд MEXC CLI-ийн тусламжтайгаар шууд арилжааны үйлдэл болгон холбох зарчмыг харуулах юм. Мөн өдөр тутмын хэрэглээнд хиймэл оюунтай хэрхэн харилцаж буйг тодорхойлох AI Bond Test болон хиймэл оюуны арилжааны судалгаанд үндэслэсэн The NEXT Newspaper зэрэг сонирхолтой хэсгүүд ажиллана.

Салбарын ирээдүйн чиг хандлага

Түүнчлэн арга хэмжээний үеэр MEXC тайзан дээр арилжааны ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх тусгай хэлэлцүүлгүүд өрнөнө. Үүнд MEXC-ийн гүйцэтгэх захирал Вугар Уси Заде болон салбарын зочид оролцож, зах зээлийн бүтэц болон хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөлтөд арилжааны платформууд хэрхэн дасан зохицож байгаа талаар санал солилцох ажээ.