Криптовалютын арилжааны платформ болох MEXC нь хэрэглэгчдэдээ хөрөнгөө уян хатан байршуулах боломжийг олгох зорилгоор MEXC Earn Plus урамшуулалт хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд хэрэглэгчид 100,000 USDT хүртэлх хөрөнгөдөө жилийн 13 хүртэлх хувийн (APR) урамшуулалт хүү хүртэх боломжтой болж байна.

Earn Plus нь хугацаагүй хадгаламжийн бүтээгдэхүүн бөгөөд уламжлалт түгжих нөхцөлтэй хадгаламжуудаас ялгаатай нь хөрөнгөө хүссэн үедээ арилжаанд шууд ашиглах давуу талтай. Хүүгийн хэмжээ нь зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой ба цаг тутамд тооцогдож, өдөр бүр хэрэглэгчийн Спот дансанд USDT хэлбэрээр ордог байна. Мөн хөрөнгөө эргүүлэн татахад ямар нэгэн шимтгэлгүй, хэдхэн секундийн дотор дансанд шилждэг уян хатан системтэй.

Уг хөтөлбөрийн хүрээнд Earn Plus дээрх USDT-ийн дээд хүү өмнөх 11 хувиас 13 хувь болж өссөн бөгөөд энэ нь наад зах нь 20 хоногийн турш үргэлжлэхээр төлөвлөгджээ. Хүүгийн шатлалын хувьд эхний 50,000 USDT-д жилийн 12%-ийн хүү, дараагийн 50,000 USDT-д жилийн 13%-ийн хүү бодогдох юм.

2018 онд байгуулагдсан MEXC платформ нь 170 гаруй зах зээлийн хэрэглэгчдэд крипто, хувьцаа, токенжуулсан болон уламжлалт санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг 0 шимтгэлтэйгээр арилжих гарцыг олгодог дэлхийн томоохон биржүүдийн нэг юм.