Крипто арилжааны MEXC платформ 2026 оны 9 болон 10 дугаар сарын аюулгүй байдлын тайлангаа олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд крипто салбарт нийт 196 удаагийн аюулгүй байдлын зөрчил бүртгэгдэж, нийт алдагдсан хөрөнгийн хэмжээ 7.3 тэрбум ам.долларыг давсан байна. Халдагчид хуурамч ажлын байрны зар ашиглан ажилтнуудад хортой программ суулгах, гуравдагч талын хэрэгслийн эмзэг байдлыг ашиглан мэдээлэл хулгайлах, албан ёсны хаягуудаар фишинг линк тараах зэрэг аргаар биржүүдийн түрийвч болон гүйлгээний системд нэвтэрчээ.
Хамгаалалтын сан болон нөөцийн харьцаа
Ийм нөхцөлд биржүүдийн дотоод хяналт болон нөөцийн ил тод байдал чухалд тооцогдож буйг тайланд онцолсон байна. MEXC бирж өнгөрсөн есдүгээр сард хэрэглэгчдийг болзошгүй халдлага, системийн эрсдэлээс хамгаалах зорилготой "Guardian Fund" сандаа 1,000 BTC нэмж байршуулжээ. Ингэснээр тус сангийн хэмжээ 9-р сарын эцэс гэхэд 2,000 BTC болон 100 сая гаруй USDT-д хүрсэн байна. Тус бирж 2026 оны 5-р сард уг санг хоёр жилийн дотор 500 сая ам.долларт хүргэх төлөвлөгөө зарлаж байсан бөгөөд одоогоор хөрөнгө байршиж буй блокчэйн хаягуудыг нээлттэй байршуулжээ.
Түүнчлэн 2026 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн нөөцийн шалгалтаар MEXC-ийн зарласан голлох дөрвөн активын нөөц 100 хувиас давсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, хэрэглэгчдийн 4,220.56 BTC хөрөнгийн эсрэг биржийн түрийвчинд 12,402.93 BTC буюу 293.86%-ийн нөөцтэй байжээ. Мөн ETH-ийн нөөцийн харьцаа 110.90%, USDT 122.38%, USDC 115.42%-тай гарсан байна.
Даатгалын сан болон андуурсан шилжүүлэг
Түүнчлэн фьючерсийн арилжааны албадан хаалтын үед үүсэх алдагдлыг нөхөх, зах зээлийн хүчтэй савлагааны үед эрсдэлийг бууруулах зориулалттай MEXC-ийн Даатгалын сангийн үлдэгдэл 11 дүгээр сарын 5-ны байдлаар 830,411,315 USDT болж өсжээ. Энэ нь 9-р сарын 1-ний дүнгээс 4.89 хувиар нэмэгдсэн дүн юм. Үүнээс гадна тус биржийн хэрэглэгчийн үйлчилгээний баг 9, 10 дугаар сард хэрэглэгчдийн андууран шилжүүлсэн 1,354 удаагийн гүйлгээг гараар буцаан олгож, нийт 1,002,660 USDT-ийн хөрөнгийг эздэд нь буцааж өгсөн байна.