Бэйсболын MLB лигийн өрсөлдөгчид болох Бостон Ред Сокс болон Балтимор Ориолс багуудын баасан гаргийн тоглолтын төгсгөлд талбай дээр ширүүн уур амьсгал бий боллоо.
Тоглолтын наймдугаар үеийн төгсгөлд Ориолс баг 1-0 харьцаатай хожигдож байх үед уг үйл явдал эхэлсэн юм. Ориолсын цохигч Роберт Луис Жр-ийн цохилтыг Ред Соксын хамгаалагчид амжилттай давхар хасалт болгон хувиргав. Энэ үеэр хоёрдугаар бааз руу гулссан Блэйз Александр хасагдсаны дараа өрсөлдөгч багийн тоглогчидтой үг сөргөлджээ.
Камерын бичлэгт Ред Соксын Тревор Стори түүнд хандан "Чи яагаад уурлаад байгаа юм бэ?" гэж асууж буй нь үлджээ. Үүний дараа тоглогчдын хооронд маргаан ширүүсэж, хоёр багийн сэлгээний болон нөөцийн нийт тоглогчид талбай руу гүйн орж ирж түлхэлцсэн байна. Блэйз Александр энэ үеэр үзэгчдийг улам их чимээ гаргахыг уриалж байв. Шүүгчид тоглогчдод сануулга өгсөн бөгөөд хэнийг ч тоглолтоос хөөсөнгүй.
Тоглолтын дараа Блэйз Александр тайлбар өгөхдөө Ред Соксын тоглогч түүн рүү ширтээд байсан тул яагаад тэгснийг нь мэдэхийг хүссэн гэжээ. Харин Ред Соксын Ник Согард зөвхөн Александр хэр хол орсныг харах гэж эргэж харсан төдий хэмээн ярьсан байна.
Энэхүү тоглолтод Ред Соксын Микки Гаспер нэгдүгээр үед соло хоумран цохиж багтаа ганц оноог авчирсан бол шидэгч Рэнжер Суарес 7 үеийн турш ердөө 5 цохилт алдан сайн тоглолт үзүүлж, Бостон Ред Сокс нэг онооны давуу байдлаа хадгалан хожил байгууллаа.