Дэлхийн хөгжмийн ертөнцөд нэгэн сонирхолтой үйл явдал өрнөж байна. Томоохон хөгжмийн уран бүтээлчээс ирсэн гэх “нууцлаг винил” пянзууд дэлхийн хөгжмийн дэлгүүрүүдэд хүргэгдэж, хөгжим сонирхогчдын дунд таамаг дэвшүүлэлт өрнүүлээд байна.
Пянзан дээрх дуунуудын хоолойг өөрчилсөн байгаа нь хэн болохыг нь шууд танихад хэцүү болгож байгаа гэнэ. Хөгжмийн фэнүүд Lewis Capaldi (Шотландын дуучин, ая зохиогч), The 1975 (Английн поп рок хамтлаг), Bon Iver (Америкийн инди фолк хамтлаг), Niall Horan (Ирланд дуучин, One Direction хамтлагийн гишүүн асан) зэрэг уран бүтээлчдийг таамаглаж байна.
Уг нууцлаг винил пянзны цаана хэн байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа ч, энэ нь хөгжмийн ертөнцөд шинэ уран бүтээл гарах гэж буйн дохио байж магадгүй юм. Хөгжим сонирхогчид бид хэн болохыг нь тэсэн ядан хүлээж байна. Энэ тухай мэдээлэл цаашид ч уужим.com сайтаар үргэлжлэн хүрэх болно.