NBA буюу Хойд Америкийн сагсан бөмбөгийн үндэсний холбоонд тоглож байсан тамирчин Ройс Уайт олныг гайхшруулсан мэдэгдэл хийлээ. Тэрээр өөрийгөө трансжендэр гэдгээ албан ёсоор зарласан байна.
Баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ тэрээр зөвхөн өөрийн шийдвэрээ хуваалцаад зогсохгүй, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лиг болох WNBA-д хүч үзэх төлөвлөгөөтэй байгаагаа дурджээ. Ройс Уайт 2027 онд болох WNBA-ийн драфтад нэрээ дэвшүүлэхээр зэхэж байгаа юм.
Энэхүү үйл явдал нь сүүлийн үед спортын ертөнцөд анхаарал татаж буй сэдвүүдийн нэг болоод байна. Учир нь Ройс Уайт нь сүүлийн нэг хоногийн дотор мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглож байсан туршлагатай тамирчдаас ийм төрлийн шийдвэр гаргаж, WNBA-д оролцохоо зарласан хоёр дахь тохиолдол болж байна.