NBA-ийн нэрт тамирчин Брэндон Кларк 29 насандаа таалал төгссөн харамсалтай хэргийн талаарх шинэ мэдээлэл олон нийтэд ил боллоо.

Тэрээр өнгөрсөн тавдугаар сарын 11-ний өдөр Калифорни муж улс дахь өөрийн гэртээ нас барсан байдалтай олдсон билээ. Уг үйл явдал болсноос хойш бараг гурван сар орчмын хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ хугацаанд холбогдох эрх бүхий байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.

Саяхан гарсан албан ёсны мэдээллээр, тамирчны нас барсан шалтгаан эцэслэн тогтоогдсон байна. Брэндон Кларк нь NBA-д олон жил хүчин зүтгэсэн туршлагатай тоглогчдын нэг байсан юм.