NBA-ийн од, Бостон Селтикс багийн тоглогч Жэйсон Тэйтум саяхан Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай алдартнуудын талаар ярьжээ. Тэрээр саяхан Нью-Йорк хотын Янки цэнгэлдэх хүрээлэнд болсон алдарт реппер Жэй-Зи (Jay-Z)-гийн тоглолтыг үзсэн тухайгаа дурссан байна.
Тэйтумын хувьд 30 гаруй жилийн турш тайзан дээр гайхалтай уран бүтээлээ хүргэж буй Жэй-Зиг харах нь нэр төрийн хэрэг байсан бөгөөд ялангуяа Рианнаг тайзан дээр гарч ирэхэд үзэгчдийн үзүүлсэн хариу үйлдэл түүнд хамгийн их таалагджээ. Тэрээр өөрийн дуртай уран бүтээлчдийн дунд Жэй-Зи, Лил Уэйн болон Дрэйк (Drake) нарыг онцолсон юм.
Түүний хувьд Дрэйктэй холбоо тогтоосон түүх нь NBA-д элссэн эхний жилээс нь эхлэлтэй. Тэрээр Дрэйкийг 2009 онд "So Far Gone" цомог гаргахад нь анх сонсож эхэлсэн бөгөөд тухайн үед дэлгүүрээс CD-г нь худалдан авч байсан дурсамжтайгаа хуваалцсан байна. Өдгөө тэдний харилцаа гэр бүлийнх мэт дотно болжээ. Тэйтум өөрийн хүнд хэцүү үе болон амжилтын оргилд хүрэхэд Дрэйк болон түүний багийнхан үргэлж холбоо барьж, дэмждэг болохыг онцолсон юм.
Тэйтум одоогоор лигт 10 дахь жилдээ тоглохоор бэлтгэж байгаа бөгөөд Бостон Селтикс багийг дахин оргилд хүргэх зорилготой байна.