NBC телевиз алдарт 'The Voice' нэвтрүүлгийнхээ цоо шинэ 'Celebrity' буюу алдартнуудын хувилбарыг бэлтгэж байгаа талаар Rolling Stone мэдээллээ.

Тус нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд дуучин Жо Жонас (Jonas Brothers хамтлагийн гишүүн) болон кантри хөгжмийн уран бүтээлч Райли Грин нар нэгдэхээр болсон байна. Тэд шүүгчийн суудалд алдарт жүжигчин, реппер Куин Латифа-тай хамт ажиллах юм.

Нэвтрүүлгийн хөтлөгчийн хувьд өөрчлөлт орж байгаа бөгөөд олон жилийн турш хөтлөгчөөр ажилласан Карсон Дэйлийг орлон, жүжигчин, дуучин Кеке Палмер хөтлөгчөөр ажиллахаар болжээ. Энэхүү шинэ төсөл нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.