Дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчид Netflix платформ дээр гарч буй Өмнөд Африкийн 'The Polygamist' хэмээх цувралыг шимтэн үзэж байна.

Зулу хэл дээр бүтээгдсэн энэхүү драм нь секс болон дуулиант явдлуудыг багтааснаараа онцлог юм. Тус цуврал нь орчин үеийн Өмнөд Африкийн нийгмийн амьдралыг тод томруунаар харуулж байгаа нь үзэгчдийн анхаарлыг татаж, дэлхий даяар шуугиан тариад байна.