Netflix-ийн хөгжимт хүүхэлдэйн кино болох “KPop Demon Hunters”-ийн шүтэн бишрэгчдэд зориулсан шинэ мерчандайз бүтээгдэхүүнүүд Amazon платформ дээр гарчээ. Энэхүү цуглуулгад киноны дүрүүд болон үйл явдлаас сэдэвлэсэн олон төрлийн түр шивээс, стикерүүд багтсан байна.
Тухайлбал, киноны гол хамтлагууд болох HUNTR/X, Saja Boys болон Дерпи (Derpy) нэртэй ер бусын барын зурагтай 50 ширхэгтэй түр шивээсний багц худалдаалагдаж байгаа бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногийн дотор л гэхэд 400 гаруй хэрэглэгч худалдан авчээ. Усаар наадаг эдгээр шивээс нь хоргүй найрлагатай бөгөөд саван, спирт эсвэл хүүхдийн тосоор хялбар арилдаг байна.
Түүнчлэн киноны гол үйл явдалд гардаг чөтгөрийн тэмдэглэгээг харуулсан, харанхуйд гэрэлтдэг өөр нэгэн түр шивээсний багцыг сүүлийн нэг сарын хугацаанд 3,000 гаруй хүн худалдан авсан тухай Amazon мэдээлжээ. Хэрэглэгчдийн сэтгэгдлээр уг шивээс нь 48 цаг хүртэл хадгалагддаг байна.
Үүнээс гадна Netflix-ийн албан ёсны эрхтэй, нийт 1,500 ширхэг стикер бүхий 20 хуудас цуглуулга худалдаанд гарчээ. Энэхүү стикерийн багцад киноны дүрүүд, солонгос цагаан толгой болон дурсамжтай хэсгүүдийн бичвэрүүд багтсан байна.
“KPop Demon Hunters” бүтээлийн хүрээнд албан ёсны тоглоом, Mattel брэндийн хүүхэлдэй, ор дэрний хэрэглэл зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд цувралаар гарч байгаа бөгөөд уг кино энэ ондоо багтан Blu-ray/DVD форматаар худалдаанд гарахаар төлөвлөгдөөд байна.