АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн (NFL) тамирчин, Жордан Деви 38 насандаа таалал төгссөн харамсалтай мэдээлэл гарлаа. Тэрээр 2014 онд "Нью-Ингленд Пэтриотс" багийн бүрэлдэхүүнд багтаж, Супер Боулын аварга болж байсан туршлагатай хамгаалагч байв.

Талийгаачийн гэр бүлээс энэхүү мэдээллийг албан ёсоор баталсан байна. Түүний эхнэр Линси Деви баасан гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан энэхүү хүнд мэдээг хуваалцжээ. Түүний мэдэгдэлд дурдсанаар, тамирчин эр амиа хорлосны улмаас нас барсан байна.