Америкийн хөлбөмбөгийн лиг буюу NFL дэлхийн бусад хотуудад хүрээгээ тэлэх зорилгоор ээлжит олон улсын тоглолтоо Германы Мюнхен хотод зохион байгуулах гэж байна. Энэ нь тус улсын түүхэнд NFL-ийн улирлын тоглолт зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй тохиолдол болж байгаа юм.
Энэхүү тоглолтод New England Patriots болон Detroit Lions багууд FC Bayern Munich Stadium цэнгэлдэх хүрээлэнд хүч үзнэ. Харин тоглолтын завсарлагын шоу буюу Halftime Show-д Grammy-ийн шагналт алдарт рок хамтлаг Cage The Elephant уран бүтээлээ толилуулахаар болжээ.
Мөн арга хэмжээний үеэр Баварийн үлээвэр найрал хөгжмийн LaBrassBanda хамтлаг Германы төрийн дуулал болох «Das Lied der Deutschen»-ийг эгшиглүүлэх хуваарьтай байгаа бол кантри дуучин Дрю Болдриж (Drew Baldridge) АНУ-ын төрийн дууллыг дуулах төлөвлөгөөтэй байна.
NFL-ийн тоглолтуудад олны танил эрхмүүд олноор ирдэг уламжлалтай бөгөөд Германд болох энэхүү тоглолтын үеэр ч урлаг, спортын алдартнууд үзэгчдийн суудалд харагдаж магадгүй байна. Тоглолтыг FOX сувгаар шууд дамжуулах бөгөөд DirecTV, Fubo, Hulu + Live TV зэрэг стриминг платформуудаар дамжуулан үзэх боломжтой юм.