Холливуудын нэрт жүжигчин, Австрали гаралтай Николь Кидман (Nicole Kidman) хүн төрөлхтний амьдралын хамгийн эмзэг үе болох үхлийн туслах буюу “death doula” болохоор суралцаж байгаа тухайгаа зарлалаа. Тэрээр энэ тухайгаа “Хүн төрөлхтний мөн чанарыг илүү гүнзгий судлахыг хүссэн” хэмээн тайлбарласан байна.
Үхлийн туслах гэдэг нь хүнд өвчтэй эсвэл нас барах гэж буй хүмүүст болон тэдний гэр бүлд сэтгэл санааны болон практик тусламж үзүүлдэг мэргэжил юм. Тэд үхэлтэй холбоотой айдас, стрессийг бууруулах, хүний сүүлчийн хүслийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Николь Кидман энэ мэргэжлийг сонгохдоо зөвхөн өөрийнхөө хувьд сонирхолтой зүйл хийхээс гадна бусдад туслах, хүн төрөлхтний амьдралын мөчлөгийг илүү гүнзгий ойлгохыг зорьж байгаагаа илэрхийлжээ. Түүний энэ шийдвэр нь олон нийтийн дунд янз бүрийн сэтгэгдэл төрүүлж байгаа бөгөөд зарим нь түүнийг зоригтой алхам хийлээ гэж үзэж байгаа бол зарим нь Холливуудын оддын хачирхалтай сонирхол гэж шүүмжилж байна.
Николь Кидман нь “Moulin Rouge!”, “The Hours”, “Big Little Lies” зэрэг олон арван кино, телевизийн цувралд тоглож, “Оскар”-ын шагнал хүртсэн дэлхийд танигдсан жүжигчин билээ.