Английн алдарт Oasis хамтлагийн гитарчин, дуу зохиогч Ноэл Галлахерийн (Noel Gallagher) 1995 онд гарсан ' (What’s The Story) Morning Glory?' цомгийн бичлэгт ашигласан гитар нь удахгүй дуудлага худалдаагаар зарагдах гэж байна. Энэ бол Oasis хамтлаг дэлхий дахинд танигдаж, рок хөгжмийн ертөнцөд хүчтэй байр суурь эзэлсэн үе юм.

Дуудлага худалдаагаар зарагдах гитар нь акустик гитар бөгөөд Ноэл Галлахерийн өөрийнх нь гарын үсэгтэй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү гитар нь 45,000-60,000 фунт стерлингээр зарагдах магадлалтай байна. Энэ нь Монгол мөнгөөр ойролцоогоор 190 саяас 250 сая төгрөг гэсэн үг.

Oasis хамтлаг нь 1990-ээд оны Британийн поп хөгжмийн хамгийн том төлөөлөгчдийн нэг бөгөөд 'Wonderwall', 'Don't Look Back in Anger' зэрэг олон арван хит дууг бүтээсэн. Хамтлаг нь ах дүү Ноэл, Лиам Галлахерийн хоорондын харилцааны хурцадмал байдлаас болж 2009 онд таркасан юм.

Энэхүү гитарыг хөгжим сонирхогчид, Oasis хамтлагийн шүтэн бишрэгчид болон хөгжмийн түүхэнд дурлагсдын хувьд ховор нандин олдвор болох нь дамжиггүй.