Технологийн салбарт Nvidia компанийн хувьцаа болон хиймэл оюун ухааны (AI) хөгжил сүүлийн үед анхаарлын төвд байгаа билээ. Гэвч шинжээчид дараагийн томоохон өөрчлөлт нь крипто болон блокчэйн технологитой холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.
Franklin Templeton хөрөнгө оруулалтын сангийн шинжээч Sandy Kaul болон Circle компанийн гүйцэтгэх захирал Jeremy Allaire нарын үзэж буйгаар, хиймэл оюун ухааны бие даасан агентууд (autonomous AI agents) хөгжихийн хэрээр тэдгээр нь өөрсдөө санхүүгийн гүйлгээ хийх шаардлагатай болох юм. Энэхүү үйл явц нь блокчэйн сүлжээг AI-ийн дараагийн том хөдөлгөгч хүч болгох төлөвтэй байна.
Franklin Templeton нь олон улсад нэр хүндтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани бөгөөд Circle нь дижитал валют болон блокчэйний дэд бүтцээр мэргэшсэн байгууллага юм. Эдгээр салбарын тэргүүлэгчдийн зүгээс AI-ийн бие даасан байдал болон блокчэйнийг хослуулах нь хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээж өгнө гэж харж байна. Одоогоор хиймэл оюун ухааны агентууд өөрсдөө мөнгө зарцуулж эхлэх нь технологийн салбарын дараагийн чухал алхам болохыг эдгээр мэргэжилтнүүд онцолж байгаа юм.