Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг Британийн алдарт Oasis хамтлагийн тухай өгүүлэх шинэ баримтат кино удахгүй нээлтээ хийх гэж байна. "Don’t Look Back In Anger" хэмээн нэрлэгдсэн уг бүтээлийн анхны трэйлер цацагдлаа.

Найруулагч Стивен Найт-ын бүтээсэн энэхүү баримтат кино нь есдүгээр сарын 11-нд кино театруудад албан ёсоор гарч эхлэх юм. Oasis бол 1990-ээд оны Британийн рок хөгжмийн урсгалын бэлгэ тэмдэг болсон хамтлаг бөгөөд тэдний түүхийг өгүүлэх энэхүү кино нь үзэгчид болон хөгжим сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна.

Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон трэйлерийг Billboard-оос хүргэж байгаа бөгөөд шүтэн бишрэгчид нь уг бүтээлийг тэсэн ядан хүлээж байна.