Хувцас загварын салбарт танигдсан Old Navy брэнд болон алдарт Disney компаниуд хамтран ажиллаж, шинэ цуглуулгаа тун удахгүй худалдаанд гаргахаар болжээ. "Haunted Harvest" нэртэй энэхүү шинэ цуглуулга нь Mickey & Friends буюу Мики Маус болон түүний найз нөхдийн дүрслэл, сэдэвчилсэн загваруудаас бүрдэж байна.
Энэхүү цуглуулга нь бүх насныханд зориулсан загварлаг, хөгжилтэй хувцаснуудыг багтаасан гэдгээрээ онцлог юм. Одоогоор цуглуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон худалдаанд гарах тодорхой хугацааг зарлаагүй байгаа ч, хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.