Америкийн алдарт Коачелла хөгжмийн наадам үргэлжилж байна. Энэ жил олон сонирхолтой, гэнэтийн тоглолтууд болж байгаагийн нэг нь залуу дуучин Оливия Родриго, TikTok од Аддисон Рэй нарын хамтарсан тоглолт байлаа.

Оливия Родриго бол Америкийн залуу дуучин, жүжигчин бөгөөд “Drivers License” хит дуугаараа дэлхий даяар танигдсан. Харин Аддисон Рэй нь TikTok дээр олон сая дагагчтай, нөлөө бүхий хүн төдийгүй дуучин юм. Тэд Коачеллад хамтдаа гарч, Оливиягийн шинэ дуу болох “Drop Dead”-ийг, мөн Аддисоны “Headphones On” дууг дуэтээр дуулсан нь үзэгчдийг баярлуулсан.

Энэхүү тоглолт нь ялангуяа залуу үеийнхний дунд маш их шуугиан тарьж, сошиал медиагаар өргөн тархсан байна. Олон хүмүүс тэдний хамтын ажиллагааг сайшааж, цаашид ч хамтарсан уран бүтээл гаргахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Коачелла наадам үргэлжилсээр байгаа бөгөөд дахиад ямар гэнэтийн тоглолтууд болохыг хүлээцгээе.