Америкийн залуу од, дуучин Оливия Родриго удахгүй гарах гэж буй шинэ цомгийнхоо анхны сингл болох "Drop Dead" дуугаа ирэх сард фэнүүддээ хүргэхээр болсноо зарлалаа. Оливия Родриго нь "Drivers License", "Good 4 U" зэрэг хит дуугаараа дэлхий дахинд танигдсан, Грэммийн шагналт залуу дуучин билээ.

Түүний шинэ цомгийн талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа ч "Drop Dead" сингл нь цомгийн өнгө аясыг тодорхойлох чухал дуу байх болно гэж фэнүүд нь үзэж байна. Оливиягийн өмнөх цомог болох "Sour" нь залуусын хайр дурлал, сэтгэлийн хямралыг илэрхийлсэн поп-рок стильтэй байсан бөгөөд энэ удаагийн цомогт ямар өөрчлөлт гарах бол гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

Оливия Родригогийн шинэ сингл нь залуу үеийнхний дунд хит болох магадлал өндөр байгаа бөгөөд түүнийг Монголын залуус ч гэсэн шимтэн сонсдог билээ. "Drop Dead" дууг тэсэн ядан хүлээцгээе!