Америкийн рок дуучин, жүжигчин, “Gossip Girl” цувралаар олонд танигдсан Тэйлор Момсен (Taylor Momsen) АС/DC хамтлагтай хийж буй аялан тоглолтын үеэр хортой аалзанд хазуулсан тухайгаа өөрийн инстаграм хуудсандаа мэдээлжээ.

Тэрбээр “АС/DC-тэй хамт аялан тоглож байхад хазуулчихгүй бол энэ аялал тоглолт гэж юу байх вэ дээ” хэмээн хошигносон байна. Момсен өмнө нь мөн адил АС/DC-тэй аялан тоглолтын үеэр сарьсан багваахайд хазуулж байсан аж.

Түүний бичсэнээр эмч нар хазуулсан шархыг сайтар эмчилж, хэд хэдэн антибиотик тариа хийсэн бөгөөд яаралтай эмчилгээ хийлгэсний ачаар тэрээр аялан тоглолтоо үргэлжлүүлэх боломжтой болсон байна. Тэрээр мөн эрүүл мэнддээ санаа тавьсан бүх хүмүүст талархсанаа илэрхийлжээ.

АС/DC хамтлаг бол Австралийн алдарт хард рок хамтлаг бөгөөд дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй. Тэйлор Момсен тэдний аялан тоглолтод оролцож байгаа нь түүний хувьд том завшаан гэж үзэж байгаа бололтой. Гэвч харамсалтай нь түүний аялал эрүүл мэндийн асуудалтай тулгарч байна.