Дэлхийн алдарт хөвгүүдийн хамтлаг болох One Direction байгуулагдсаны 16 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан хамтлагийн гишүүн, дуучин Луи Томлинсон өөрийн Instagram хуудсаараа дамжуулан хамтлагийнхаа уран бүтээлүүдийн талаарх хувийн бодол, дурсамжаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.

Луи Томлинсон 2012 оны "Moments" дууны талаар ярихдаа энэ дуутай холбоотой маш олон онцгой дурсамж байдаг бөгөөд анх удаа өөрийнхөө хоолойнд бахархах сэтгэгдэл төрж байсан дуу хэмээн онцолсон байна. Мөн "Na Na Na" дууг "оргил үеийн үгтэй" хэмээн үнэлж, "Kiss You" дууг үргэлж хайрласаар ирсэн гэжээ. Харин "Live While We’re Young" дууны тухайд маш том поп хит дуу боловч өөрийнх нь хамгийн дуртай дуу биш гэдгээ нуусангүй. Тэрээр энэ дууны клипний зураг авалтын өдрийг тод санаж байгаагаа дурдсан байна.

Тэрээр хамтлагийн гишүүдтэйгээ холбоотой дуунуудыг ч мөн дурссан юм. Тухайлбал, "Over Again" дууг сонсох бүрт Найл Хоран санаанд ордог бол "More Than This" дууг сонсоод талийгаач Лиам Пэйний анх фальцет хоолойгоо нээж байсан үеийг бахархалтайгаар дурсан, түүний хоолой үнэхээр гайхалтай байсныг онцолжээ.

One Direction хамтлаг нь 2010 оны 7-р сарын 23-нд "X Factor" шоуны үеэр байгуулагдаж, 2010-аад оны хамгийн том хөвгүүдийн хамтлаг болсон билээ. Хамтлаг 2016 онд салснаас хойш таван гишүүн бүгд бие даасан уран бүтээлийн амжилттай замналыг үргэлжлүүлж байна. Луи Томлинсон одоогоор өөрийн хамгийн сүүлийн "How Did I Get Here?" цомгийн аялан тоглолтоо хийж байгаа юм.