Ухаалаг утас үйлдвэрлэгч OnePlus компани АНУ болон Европын зах зээлд шинэ загварын гар утас гаргахаа зогсоох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь тус брэндийн дэлхийн зах зээл дэх үйл ажиллагааны стратегид томоохон өөрчлөлт орж байгааг харуулж байна.
Түүнчлэн, OnePlus компани ирээдүйд Энэтхэг улс дахь бизнесийн үйл ажиллагаагаа ч мөн бүрмөсөн зогсоож магадгүй байгаа тухай мэдээлэл гарчээ. Тодруулбал, тус компани Энэтхэг дэх үйл ажиллагаагаа 2027 он гэхэд хязгаарлах эсвэл бүрмөсөн зогсоох боломжтой байгаа юм.
OnePlus нь дэлхий даяар технологи сонирхогчдын дунд танигдсан ухаалаг утас үйлдвэрлэгч брэнд юм. Хэдийгээр тус компани томоохон зах зээлүүдээсээ татгалзаж байгаа нь тодорхой болоод байгаа ч, цаашид хэрхэн үргэлжлэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.