Технологийн салбарт томоохон байр суурь эзэлдэг ухаалаг утас үйлдвэрлэгч OnePlus компани үйл ажиллагааныхаа цар хүрээг хумих төлөвлөгөөтэй байгаа талаар TechCrunch мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус компани АНУ болон Европын зах зээл дэх үйл ажиллагаагаа шат дараатайгаар зогсоох төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна, OnePlus брэнд нь Энэтхэгийн зах зээл дэх үйл ажиллагаагаа ч гэсэн 2027 он гэхэд бүрмөсөн зогсоож магадгүй байгаа аж.
Одоогоор тус компанийн зүгээс дээрх мэдээлэлтэй холбогдуулан албан ёсны тайлбар хийгээгүй байгаа бөгөөд цаашид хэрхэх нь олны анхаарлыг татаж байна.