Сан-Франциско хотын Golden Gate цэцэрлэгт хүрээлэнд болсон Outside Lands хөгжмийн наадмын үеэр гэнэтийн үйл явдал өрнөжээ. Инди рок хөгжмийн томоохон төлөөлөгч болох The Strokes хамтлаг наадмын гол тоглолтыг хийх үеэрээ поп од Charli XCX-ийг тайзнаа урьсан байна.
Тоглолтын дундуур The Strokes хамтлагийн ахлагч Julian Casablancas өөрийн зочноо "супер од" хэмээн танилцуулжээ. Тэрээр тэдний шинэ цомгууд өнгөрсөн сард нэг өдөр худалдаанд гарсан тухай дурдаад, Charli XCX-ийг цомог борлуулалтаараа илүү амжилт үзүүлснийг онцолсон байна. Тэрээр "Чи бол цомог борлуулалтын хатан хаан. Чи биднээс хол тасархай түрүүлсэн" хэмээн хошигножээ.
Хоёр уран бүтээлч хамтран The Strokes хамтлагийн 2001 оны дебют цомог болох 'Is This It'-ийн 'Take It Or Leave It' дууг дуулсан нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан байна. Энэхүү хамтын ажиллагаа нь тэдний анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь Casablancas, Charli XCX-ийн 2024 оны ремикс цомогт багтсан 'Mean Girls' дуун дээр ажиллаж байсан юм.
Julian Casablancas энэ удаагийн хамтын ажиллагааг "санамсаргүй тохиолдол" гэж нэрлээд, Charli XCX-ийн алдар нэрээ хэрхэн зөв удирдаж байгаа болон түүний даруу зан чанарыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлжээ. Харин Charli XCX-ийн хувьд The Strokes хамтлагийг бүжгийн хөгжмийн хамтлагтай зүйрлэж, тэдний эрч хүчтэй байдлыг биширдгээ хуваалцсан байна.