Өгөгдөл цуглуулах технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Oxylabs компани түүхэндээ анх удаа гаднын хөрөнгө оруулалт татсан талаар мэдээллээ. Тус компани Warburg Pincus хөрөнгө оруулалтын сангаас 130 сая долларын санхүүжилт авсан байна.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Oxylabs компанийн зах зээлийн үнэлгээ 3.6 тэрбум доллар болж өсжээ. Warburg Pincus бол дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын томоохон пүүс юм.
Хиймэл оюун ухаан буюу AI агентуудын хөгжил эрчимжиж байгаатай холбоотойгоор бодит цагийн өгөгдлийн эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэж байна. Oxylabs нь энэхүү өсөн нэмэгдэж буй эрэлтийн хүрээнд өгөгдлийн дэд бүтцийн чадавхаа бэхжүүлэх, салбартаа байр сууриа тэлэх зорилгоор дээрх хөрөнгө оруулалтыг ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.