Холливуудын алдарт жүжигчин, “Оддын Десант” (Starship Troopers) киноны гол дүрээрээ олонд танигдсан Патрик Мулдоун 57 насандаа таалал төгссөн харамсалтай мэдээлэл цацагдлаа. Тэрээр “Days of Our Lives”, “Melrose Place” зэрэг телевизийн олон ангит кинонд тоглож, өөрийн гэсэн фэнүүдтэй болсон юм.

Патрик Мулдоун 1968 онд Калифорни мужид төрсөн бөгөөд жүжигчний гараагаа 1990-ээд оны эхээр эхлүүлсэн. Түүний тоглосон хамгийн алдартай кино бол 1997 онд дэлгэцнээ гарсан, Пол Верховений найруулсан “Оддын Десант” шинжлэх ухааны уран зөгнөлт кино юм. Энэ кинонд тэрээр Зандер Баркалоу гэх цэргийн офицерийн дүрийг бүтээсэн билээ.

Түүнийг нас барсны шалтгааныг одоогоор зарлаагүй байна. Патрик Мулдоуныг гэгээн дурсаж, гэр бүл, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Түүний бүтээсэн дүрүүд, кино урлагт оруулсан хувь нэмэр нь үеийн үед дурсагдах болно.