Зураг хадгалах үйлчилгээ үзүүлдэг Photobucket платформ шинэчлэгдэж, гэр бүл, найз нөхөд болон янз бүрийн хүрээллийнхэнд зориулсан Groupsy нэртэй нийгмийн шинэ платформоо зах зээлд гаргалаа. Энэхүү үйлчилгээ нь энгийн зураг хадгалах сангаас хувьсан өөрчлөгдөж, хэрэглэгчдэд өөрсдийн дурсамжийг хуваалцах хаалттай, хувийн орчныг бүрдүүлж өгч байна.
Хэрэглэгчид найз нөхөд, ангийнхан, амралтын өдрөөр хамт хичээллэдэг спортын баг эсвэл фэн клубийнхэнтэйгээ зориулан тусгайлан хувийн групп үүсгэх боломжтой. Тухайн групптээ утас, төхөөрөмжийнхөө сангаас зураг, бичлэг хуулах бөгөөд гишүүд нь тэдгээр агуулгад сэтгэгдэл бичих, реакц дарах боломжтой юм.
Groupsy платформын гол давуу тал нь туршилтын хугацаатай биш, бүрэн үнэ төлбөргүй багц санал болгож буй явдал юм. Үүнээс гадна уг платформ нь олон төхөөрөмж хооронд синк хийж хуваалцахыг дэмждэг бөгөөд WhatsApp болон Meta платформуудтай хамтран ажилладаг байна.