Дэлхий даяар алдартай, Английн Pink Floyd хэмээх рок хамтлаг “Wish You Were Here” цомгийн 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэхүү цомог нь 1975 онд худалдаанд гарсан бөгөөд тухайн үеийн нийгмийн шүүмжлэл, хүний харилцааны тухай өгүүлсэн гүн гүнзгий агуулгаараа хөгжим сонирхогчдын зүрх сэтгэлд хоногшсон билээ.
Ойн хүрээнд Pink Floyd Италийн Serie A-д хүч үзэж буй Inter Milan хөлбөмбөгийн клубтэй хамтран ховор цуглуулга гаргахаар болжээ. Энэхүү цуглуулгад хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Тодруулбал, Inter Milan-ы өнгө төрхийг Pink Floyd-ийн логотой хослуулсан футболк болон бейсболын малгайг худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.
Энэхүү хамтын ажиллагаа нь Pink Floyd-ийн фэнүүд болон хөлбөмбөг сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байна. Цуглуулга нь Pink Floyd-ийн алдар нэр, Inter Milan-ы түүхэн амжилтыг нэгтгэж, фэнүүддээ мартагдашгүй бэлэг болох биз ээ. Худалдаанд гарах хугацаа болон үнийн талаарх мэдээлэл удахгүй нийтэд ил болно гэж эх сурвалжууд мэдээлж байна.